
Урт удаан мэт
Богинохон амьдарна
Өөртөө таалагдсан
Даашинз урлах гэж
Салхин торгыг
Санааны утсаар
Оройжин мэтгэлээ
Урласан гоёлоо
Өмсөөд
Өөрийн чинь өмнүүр
Ихэмсэг алхахад
Чи түүнийг минь олж харахгүй
Уруулаас минь зөгий шиг
Янаглалын бал хайна
Өмсгөлийг минь юу ч үгүй ураад
Нүглийг адаар биетэй учирна
Хэзээ чи
Даашинзний минь өнгө
Цэв цэнхэр болохыг
Хээлсэн утас нь хайр болохыг
Орчлонд би хүн биш
Гэрэлт гуниг болохыг
Ойлгох бол гэж бодоод
Олохгүй л суунаа
Олохгүй ч болов уу даа...
Салхи саваагүй болохоор
Би санахаас чинь өмнө
Цэцгэн дэлбээнд шүүдэр болоод
Наранд арилна, цагаа ирэхэд

1 коммент.:
цагаа ирэхээр даашинз өөрөө эрвээхүй болж эзэн нь харин од болно байх даа
Post a Comment