
Хэрвээ амьдрал мөнхийн байсан бол...
Хэсэгхэн жаргалын исгэлэн амтыг хэзээ ч би мэдрэхгүй ээ
Хэнзхэн хайрын балын дээжийг хэзээ ч би тоохгүй ээ
Хиртэж буй нар сарыг хэзээ ч би бишрэхгүй ээ
Хийсэн хуйлрах хар салхийг хэзээ ч би гайхахгүй ээ
Амьдрал мөнх бус байдагт баярлах минь
Хэрвээ амьдрал мөнхийн байсан бол....
Үгүйлэн санахын хоорондох сэтгэлийн гэгээг мэдрэхгүй ээ
Үнэнч хайрын туйл хэзээ ч тэгэхэд оршихгүй ээ
Үхэл гэдэг нэр үгсийн санд туучихгүй ээ
Үнэн гэдэг үг хэзээ ч биелэлээ олохгүй ээ
Амьдрал мөнх бус байдагт баярлах минь
Хэрвээ амьдрал мөнхийн байсан бол...
Уучлал гэмшлийн харгуй ард минь хэзээ ч үлдэхгүй ээ
Ухаарал бодлын хэмнэл урд минь хэзээ ч тосохгүй ээ
Цаг хугацаа гэдэг алтны үнэд хүрэхгүй ээ
Чинагш үргэлжлэх амьдрал утгаа нэгэнт олохгүй ээ
Амьдрал мөнх бус байдагт баярлах минь

0 коммент.:
Post a Comment